1970 онд Цуруга хотод барьсан Японы хамгийн хуучин АЦС дахиад 6 жил ажиллана.Төр засгийнхан АЦС найдвартай гэдэгт хүн амыг итгүүлсэн байна. Эхлээд энэ блокын үйл ажиллагааг энэ онд зогсооно гэж төлөвлөж байсан, гэвч шинэ реактор барих хөтөлбөр хойшлогдох болсон тул үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн байна. Японы засгийн газар, АЦС багтдаг эрчим хүчний компануудыг шинэ болокыг ашиглалтанд оруулахдаа газар хөдлөлтөд тэсвэртэй чанарыг дээшлүүлж, аюулгүй байдлын шинэ шаардлагад нийцүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар 2015 гэхэд улс оронд 40 жилийн өмнө барьсан 9 реакторыг ашиглах болно. Наран ургах зүгийн орон атомыг энх тайван зорилгод ашиглах 50 жилийн түүхтэй бөгөөд одоо 53 цөмийн реактортой юм.