АНУ, Узбекстанд цэргийн бааз нээхээр төлөвлөөгүй байна гэж Афганистан, Пакистан хариуцсан ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Ричард Холбрук мэдэгдлээ. Америкийн ачааг нутгаараа дамжуулан гаргаж байгаа Ташкентын тусламжийг, их хувь нэмэр оруулж байна гэж нэрлээд өндөр унэллээ. Харин цэргийн баазын тухай ямарч яриа үүсээгүй гэж дипломатч хэллээ. АНУ, Узбекстанд агаарын цэргийн баазтай байсан бөгөөд түүнийг Афганистаны цэргийн үйл ажиллагааг дэмжихийн тулд 2001 онд Ханабадад түрээслэж байсан билээ. Харин 2005 оны 7-р сард узбекийн төр засаг, 6-н сарын дотор баазаас гарч явахыг америкийн цэргийнхэнээс шаардасан бөгөөд 10-р сард бүрэн хаасан билээ.