Гуржийн чаргачны амь насыг хороосон ийм ослыг хойшид гаргуулахгүйн тулд бүхнийг хийнэ гэж Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч амаллаа. Бямба гаригт Ванкуверт Жак Рогге уг хэлэхдээ, 4-р сард энэ эмэгнэлт байдлын мөрдөн байцаалтын дүн гарах бөгөөд ОУОХ, Чарганы олон улсын холбоо энэ дүнг тэсч ядан хүлээж байна гэж хэлсэн байна. 21 настай Нодар Кумариташвили, Уистлер хотож 2-р сарын 12-нд Олимпын нээлт болохоос хэдхэн цагын өмнө харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Замын сүүлчийн эргэлт дээр тэр төмөр хашлага мөргөж амь насаа алдсан юм.