Өнөөдөр олимпын 9 дэх өдөр 6 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Буудлагатай цанын уралдааны эрэгтэйчүүд 15 км-т, эмэгтэйчүүд 12.5 км-т уралдах юм байна. Оросын шигшээ багын төлөө Евгений Устюгов, Иван Черезов, Антон Шипулин, Ольга Зайцев, Ольга Медведцева, Светлана Слепцова, Анна Булыгина нар тэмцэлдэх болно. Бобслейн уралдаанд оросын Александр Зубков, Алексей Воевод нарйн хос медаль авах найдвартай байна. Мөн уулын цанынхан, фристайлынхын, эмэгтэйчуудийн 1500 метрийн зайн тэшүүрчид тус тус багц медаль авна. Оросын керлингистүүд Японы багтай, хокейчид Чехийн багтай тоглоно. Хос уран гулгалтад оросын Оксана Домнина, Максим Шабалин нар түрүүлж байна.Тэд өнөөдөр үндсэн хөтөлөрөө үзүүлнэ.