Оросын Алексей Попогребскийн «Энэ зуныг би хэрхэн өнгөрүүлэв» гэдэг кино Берлины кино наадмын 3 «Мөнгөн баавгай» шагнал хүртлээ. Энэ шагналыг, оператор Павел Костомаров «Урансайханы кинонд гавьяа байгуулсны төлөө» төрлөөр, гол дүрд тоглосон Григорий Добрыгин, Сергей Пускепалис нар хүртжээ. Энэ онц сонирхолтой сэтгэл зүйн кинонд Чукоткагаас хойт зүгт орших станцд ажиллаж байгаа 2 туйлчний тухай өгүүлдэг юм. «Берлинале» наадмын уралдааны хөтөлбөрт 18 орны 26 кино узуулсэн байна. Энэ шагналын төлөө Попогребскийтэй хамт Скорсезе, Полански, Винтерберг зэрэг алдартай найруулагчид өрсөлдсөн байна. Наадмын гол шагнал «Алтан баавгайг», «Зөгийн бал» киног бүтээсэн туркийн найруулагч Семих Капланоглу хүртжээ.