Оросын нийгэм хувьсгалын биш хувьсалын замаар хөгжих ёстой гэж ерөнхий сайд В.Путин үзэж байна. Энэ тухай тэр, Санкт-Петербург хот дах, Анатолий Собчакын нэрэмжит орчин цагын Орос улсын ардчилалын замнал музейд очихдоо мэдэгдсэн байна. Ерөнхий сайдын үзэж байгаагаар ард иргэдээ элдэвийн эрс эргэлтээр айлгахгүй, нийгэмийг донсолгохгүйгээр улс орноо ургашлуулан ахиулахад чиглэгдсэн хөгжлийн элементууд болон тогтвортой байдал хоорондын балансыг, аль ч орны иргэний нийгэм ид боловсорсон үедээ сонгож авдаг. Өнөөдөр Орос улсад ийм баланс бий болоод байна, үүнийг үгүй болгох нь юу л бол! гэж Путины хэлснийг, РИА Новости агентлаг иш татжээ. Одоо үед дэлхий болон манай улс байнга өөрчлөгдөж байна. Тийм учраас бид өрсөлдөх чадвартай байхын тулд энэ өөрчлөлтүүдийг цаг хугацаанд нь тусган авч дасан зохицох чадвартай байх ёстой! гэж тэр тэмдэглэлээ. Музейд очихын өмнө Путин, Анотолий Собчакын бэлбэсэн эхнэр Людмила Нарусова, түүний охин Ксения Собчак нартай хамт Санкт-Петербург хотын анхны засаг даргын булшинд очсон билээ. Собчакын бурхан болсны 10 жилийн ой бямба гаригт болсон юм.