0НҮБ дэлхийн энэ байгууллагын албан ёсны хэлний өдрийг тэмдэглэхийг санаачлав. Орос хэлний өдрийг 6-р сарын 6-нд тэмдэглэнэ. НҮБ-ын албан ёсны бүх 6 хэл эн тэнцүү чухал болохыг нэг бус удаа тэмдэглэсэн. Дэлхийд байгаа бүх хэл, соёлыг хүндэтгэх үүднээс орос, англи, хятад, испани, франц, араб хэлний өдрийг тэмдэглэхээр санаачилсан юм. Франц хэлний өдрийг 3-р сарын 20-нд, англи хэлний өдийг 4-р сарын 23-нд, испани хэлний өдрийг 10-р сарын 12-нд, араб хэлний өдрийг 12-р сарын 18-нд тэмдэглэнэ. Хятад хэлний өдрийг хараахан сонгоогүй байна. НҮБ-ын албан ёсны хэлийг тэмдэглэх өдөр концерт, үзэсгэлэн зэрэг соёлын янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Харин НҮБ-ын төв байрны зоогийн газар, кафены хоолны зэсэнд тухайн хэлний өдрийг тэмдэглэж байгаа орны үндэсний хоол байна. Орос хэлний өдөр буюу 6-р сарын 6-нд НҮБ-ын ажилчин, зочид орос банш, түрс зэрэг янз бүрийн хачиртай хуймаг, байцаатай хуушуур, борщ зэрэг хоолыг амтална. ЮНЕСКО-ийн санаачилгаар 2-р сарын 21-нд жил бүр тэмдэглэдэг олон улсын эх хэлний өдрийн өмнөхөн НҮБ-ын албан ёсны хэлний өдрийг тэмдэглэхээр шийдсэн юм. Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг хөгжүүлж, дэмжихийн тулд 1999 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 30 дахь чуулганаар үүнийг тэмдэглэх тухай тогтоолыг баталжээ. “Хэл нөгөөг ойлгож, тэвчээртэй байдал бүрдүүлэх хэрэгсэл юм. Ямар нэг хэлийг ялгалгүй бүх хэлийг хүндэтгэх нь нийгэм хоорондоо, мөн дотроо энх тайвнаар зэрэгцэн орших түлхүүр байна” гэж ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Ирина Бокова Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан хэлсэн илгээлтдээ энэ тухай мэдэгдэв. ЮНЕСКО-ийн мэдээгээр өдгөө дэлхий дахинд 6500 хэл байгаагаас талаас илүү хувь нь устах аюулд байна. Дунджаар 14 хоног тутамд нэг хэл устаж байна. Одоо байгаа бүх хэлний 96 хувийг дэлхийн хүн амын ердөө 4 хувь нь ашиглаж байна. 21 зууны эцэст дэлхий дээрх хэл хоёр дахин буурах таагүй таамаг байна. Парис дахь ЮНЕСКО-ийн төв байранд 2-р сарын 22 болон 23-нд олон хэлний орчин үеийн хандлагын тухай чуулга уулзалт болно. Чуулганаар устах аюулд байгаа дэлхийн хэлний шинэ газрын зургийг хэлэлцэнэ. Арван дөрвөн өнгөөр ялгасан газрын зурагнаас устаж байгаа хэлний “халуун цэгийг” харах боломжтой. Одоогоор Европт л гэхэд 50 хэл устах аюулд байна.