Украины ерөнхий сайд Юлия Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович ялалт байгуулсныг эсэргүүцэн Захиргааны дээд шүүхэд гаргасан өргөдлөө татаж авч байгаагаа зарлав. 2-р сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үед олон зөрчил гарсан талаар түүний танилцуулсан нотлох баримтыг ёс төдий хэлэлцэж байгаа шүүхэд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх шаардлагагүй гэж тэрээр үзсэн байна. Тухайлбал санал өгөх хэд хэдэн хэсэгт эх баримтыг хассан тухай өргөдлийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр тус бүгд найрамдах улсын дээд шүүхэд хандахгүй гэнэ. Украины Сонгуулийн төв комисс 2-р сарын 14-нд Виктор Януковичийг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг зарласнаас хойш хоёр хоногийн дараа Юлия Тимошенко шүүхэд өргөдөл гаргасан юм. Янукович 2-р сарын 25-нд тангараг өргөнө.