НАТО-ийн цэргийн албан хаагчид террористуудын эсрэг ажиллагааны үеэр урьдын адил энгийн хүн амын амь насанд хүрсээр байна гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдэв. Тэрээр Кабул хотноо Афганистаны парламентын чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ агаараас өгөх цохилтыг бууруулах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм. Энэ арга хэмжээ хангалтгүй гэдэгт Афганистаны ерөнхийлөгч итгэлтэй байна. Долоо хоногийн өмнө Афганистаны өмнөд хэсэгт талибан хөдөлгөөний эсрэг НАТО-ийн цэргийн ажиллагааны үеэр дор хаяж энгийн 15 хүн амь насаа алдсан байна.