Ванкуверт болж байгаа олимпийн наадмын “ажлын” найм дахь өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр 6 медалийн төлөө өрсөлдөнө. Эмэгтэйчүүд уулын цана, шорт-трэк спортын төрөлд хурд хүчээ сорино. Эрэгтэйчүүд уулын цана, трамплинаас үсрэлт, тэшүүрээр уралдана. Оросын керлингийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Шведийн багтай, хоккейчид Словакийн шигшээ багтай тоглоно. Оросын скелетон спортын тамирчин Александр Третьяков баасан гаригт 2010 оны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Түүний урд цаначин Никита Крюков алтан медаль, Александр Панжинский мөнгөн медаль, уран гулгагч Евгений Плющенко мөнгөн медаль, тэшүүрчин Иван Скобрев хүрэл медаль хүртсэн юм. Оросын уран гулгагч Оксана Домнина болон Максим Шабалин нар заавал хийх бүжгээр тэргүүлж байна.