Тегераны талаар “хааж боосон” хориг арга хэмжээ авахыг Москва эсэргүүцэж байна. Зөвхөн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд чиглэсэн хориг арга хэмжээ авах ёстой гэж Орос улсын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгдэв. Оролдлого хийгээгүй эсвэл аливаа үйлдлийн улмаас бүхэл бүтэн улс орон, ард түмнийг шийтгэх хориг арга хэмжээний тухай бид ярих ёсгүй гэж дээгүүр тушаалын дипломатч хэлсэн юм. Хориг арга хэмжээний хүрээнд Ираны нефтийн экспортыг хязгаарлахыг шаардаж байгаа Израилийн байр суурийн талаар Сергей Рябков, “цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд хамаатай хоригийг Орос улсын баримталж байгаа байр сууринаас хэлэлцэх боломжтой” гэв. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг яриа хэлэлцээ хийх буюу боломжтой бол Ирантай хамтран ажиллах замаар шийдэхийг Москва ямагт хэлдэг гэж Сергей Рябков тэмдэглэв. Дорно дахины судлаач-шинжээч Ирина Звягельская манай радиод жич өгсөн ярилцлагдаа энэ талаар тайлбарлахдаа:  Манай улстай хиллэдг Иран хэтдээ цөмийн зэвсэгтэй болох тухайд оросын удирдлага болгоомжтой ханддаг. Энэ чиглэлд Ираны үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ, цаашилбал цөмийн хөтөлбөрөө зогсоохыг ятгах тухайд Оросын удирдлага Ираны нефтийн экспортыг хязгаарлах зэрэг хатуу хориг арга хэмжээ авахын эсрэг байна. Ираны ард түмнийг шийтгэж болох хэд хэдэн хориг арга хэмжээ байна. Илүү үр бүтээлтэй өөр арга зам ч байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг дэмжихэд чиглэсэн хориг арга хэмжээ юм. Энэ хориг арга хэмжээ Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахад чиглэсэн. Ер нь хориг арга хэмжээ голдуу үр нөлөөгүй байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Үнэхээр үйлчлэх тийм хориг арга хэмжээг сонгох чадвартай байна гэдэг дипломат албаны их урлаг юм. Иран нэг зүйл ярьж байснаа хэд хоногийн дараа байр сууриа өөрчилдөг яриа хэлэлцээ хийхэд төвөгтэй ч, энэ улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх учиртай. Нөхцөл байдлаас гарах өөр ухаалаг арга зам алга. Тегераны эсрэг хориг арга хэмжээ авах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ тогтоол боловсруулж эхлэх боломжийг Москва үгүйсгэхгүй байна. Орос улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко энэ тухай мэдэгдэв. Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэг итгэлтэй байх хэрэгтэй гэж тэрээр мөн тэмдэглэв.