Канадын Ванкувер хотоос олимпийн далбааг хүлээж авах төлөөлөгчдийг өнөөдөр Сочи хотын нисэх буудлаас ёслол төгөлдөр үдлээ. 2014 оны өвлийн олимпийн наадмын нийслэлийн дарга Анатолий Пахомов 2010 оны олимпийн наадмын хаалтын өдөр буюу 2-р сарын 28-нд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчөөс Олимпийн наадмын далбааг хүлээн авч, Сочи хотод авчирна. “Олимпийн далбааг хүлээж авах хүндтэй үүргээс гадна наадмыг Канадад зохион байгуулсан туршлага судалж, өөрийн нутагт наадмыг зохион байгуулахад алдаа дутагдлыг давтахгүй байхад анхаарна” гэж Анатолий Пахомов хэллээ. Сочи хотын даргаас гадна тав тухтай байдал, тээвэр, нийгмийн бодлого зэрэг Олимпийн наадмыг Сочи хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хамгийн хүнд хэсгийг хариуцсан хотын даргын гурван орлогч Ванкуверийг зорилоо. Хотын даргыг үдэж гаргасан хүүхдүүд гараараа оёсон Сочи хотын сүлдийг Ванкувер хотын даргад өгөхийг Сочи хотын даргаас хүсчээ.