НҮБ зургаадугаар сарын 6-ыг орос хэлний өдрөөр зарлалаа. Орос, англи, хятад, испани, франц, араб хэлний баяр нь дэлхийн янз бүрийн соёлыг хүндэтгэн тодотгох зорилготой гэж тус байгууллагаас мэдэгдэв. Орос улсын хувьд 6-р сарын 6 бэлэгдлийн баяр юм. 1799 оны энэ өдөр оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин мэндэлсэн билээ. НҮБ-ын албан ёсны хэл бүрийн баяраар концерт, үзэсгэлэн зохион байгуулдаг. Үүнээс гадна 6-р сарын 6-нд НҮБ-ын төв байрны зоогийн газар, кафены хоолны зэсэнд орос хоол байна. ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийд 6,5 мянга орчим хэл байдаг. Үүний талаас илүү хувь нь устаж, үгүй болох аюулд байна. Дэлхийд 14 хоног тутамд дунджаар нэг хэл хорогддог гэжээ.