Оросын скелетон спортын тамирчин Александр Третьяков Ванкуверт болж байгаа олимпийн наадамд хүрэл медаль хүртлээ. Тэрээр дөрвөн удаа гараанаас уралдаж, нийт авсан дүнгээр алтан медаль хүртсэн канадын тамирчин Жон Монтгомери, мөн мөнгөн медаль хүртсэн Мартинс Дукурс нарын дараа гуравдугаар байрт орсон юм. Третьякова энэ удаагийн наадамд Оросын шигшээ багт тав дахь медаль авчирлаа. Түүнээс урд цаначин Никита Крюков алтан медаль, Александр Панжинский мөнгөн медаль, уран гулгагч Евгений Плющенко мөнгөн медаль, тэшүүрчин Иван Скробрев хүрэл медаль тус тус хүртжээ.