Орос улс С-300 зенит пуужингийн цогцолборыг Иранд нийлүүлэх гэрээг биелүүлэх бодолтой байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Рябков хэллээ. Тэрээр Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа техникийн бэрхшээлийн улмаас пуужин нийлүүлэх төлөвлөгөө саатсан гэж мэдэгдэв. Орос-ираны цэрэг-техникийн хамтын ажиллагаанд хамаатай асуудал "хэт улс төржсөн" гэж Рябков үзэж байна. Хамтын ажиллагааны энэ чиглэлийг Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудалтай холбох хэрэггүй гэж дипломат тэмдэглэв.