АНУ Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаагаа өөрчлөхөөр шийджээ. 2010 оны 9-р сарын 1-ээс “Иракийг чөлөөлөх” ажиллагаа “Шинэ үүр гийх” нэртэй болно. Пентагоны дарга Роберт Гейтсийн тайлбарласнаар энэ нэр Ирак дахь америкийн цэргийн ажиллагааны зорилго, зорилт дорвитой өөрчлөгдөх тухай нарийн дохио өгөх учиртай юм. АНУ-ын байлдааны бүх хэсэг оны 8-р сарын 31 хүртэл Иракаас гарна. Америкийн үлдсэн анги нэгтгэл 2011 оны эцэст Иракаас гарах ёстой.