Бүгд найрамдах Буриад улсын нийслэлд “Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг” зохион явуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн боллоо. Монгол улсын засгийн газар ийм чуулга уулзалт зохион явуулах санал гаргасан юм. Буриадын соёлын яамны боловсруулсан хөтөлбөрийн дагуу чуулганд оролцогч улс бүр үзэсгэлэн гаргахаар зэхэж байна. “Тал нутгийн домог” ном гаргахаар төлөвлөж байна. Энэ номонд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, шашны зүтгэлтнүүд, монголын хамгийн өндөр хүн Гонгор агсан, аварга Намхай, халимагийн ерөнхийлөгч К.Илюмжинов зэрэг төрийн зүтгэлтэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн Сайшаалт зэрэг нэрд гарсан хүмүүсийн намтар, ардан аман зохиолын шилдэг бүтээл орно. Монголын өдөр тутмын сонин, номын сүүлийн үеийн хэвлэл, монгол кино зэргийг үзүүлэх Монголын соёлын ордоныг Улаан-Үд хотод байгуулахаар төлөвлөж байна.