Орос улсын засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, шинэчлэх стратегиа хэрэгжүүлж чадвал тус улсын ДНБ жил бүр 6-8 хувиар өснө гэж Дэлхийн банк таамаглаж байна. Банкны дэд ерөнхийлөгч Филип Ле Уеру сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. 2009 онд оросын эдийн засгийн уналт 7,9 хувьтай байсан. Орос улс эдийн засгийг шинэчлэх, инновацийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн юм.