0Иран цөмийн материалаа 19,8 хувь хүртэл баяжуулж чадлаа. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Юкия Аманогийн Удирдах Зөвлөлийн гишүүдэд илгээсэн илтгэлд үүнийг баталжээ.  Иран тус агентлагт масс-спектрометрийн хариуг өгсөн байна. Үүнээс үзэхэд Иран энэ оны 2-р сарын 9-11-нд Натанз дахь түлш баяжуулах туршилтын төхөөрөгт заасан түвшинд уран баяжуулжээ. Цөмийн материал ашиглах тухайд МАГАТЭ үргэлжлүүлэн шалгалт явуулахын тулд нэмэлт хүчин чармайлт тавих шаардлагатай хэмээн Юкия Амано илтгэлдээ тэмдэглэжээ. Харамсалтай нь олон улсын ажиглагчид байгаа мэдээлэлд түгшиж байна. МАГАТЭ-ийн шинжээчид хянадаггүй цэргийн байгууллагын цөмийн болон пуужингийн асуудлыг хамарсан үйл ажиллагааны тухай юм. Пуужинд зориулсан байлдааны цэнэгт хошуу боловсруулах боломжийн талаар илтгэлд шууд заажээ. МАГАТЭ-ийн баримт бичигт урьд ийм дүгнэлт байгаагүй болохыг тэмдэглэх хэрэгтэй. Ираны цөмийн хөтөлбөрийн цэргийн бүрэлдэхүүн хэсгийн талаар шууд нотолгоо байхгүй тухай илтгэлд бичиж байсан. Ираны эрх баригчид бие даан уран баяжуулахаар шийдсэн нь Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх эргэлзээг улам ихэсгэж байна. Иран 20 хувь хүртэл бага түвшинд баяжуулсан уранаа түлшээр солих олон улсын хамтын нийгэмлэгийг саналаас бараг татгалзсан нь эргэлзээг улам үндэслэлтэй болгож байна. 20 хувь хүртэл баяжуулсан ураныг Тегераны эрдэм шинжилгээ судалгааны реакторт ашиглах ёстой юм. Үйл явдал ийнхүү өрнөсөн нь Ираны талаар, мөн тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар хатуу байр суурьтай байдаг улс орнууд үүнийг өлгөн авч байна. МАГАТЭ-ийн илтгэлийн дүгнэлт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны дүгнэлттэй давхцаж байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Филип Кроули мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ АНУ бусад оронтой хамтран Ираны эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Ираны талаарх Оросын байр суурь сүүлчийн мөч хүртэл жинтэй байсан. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн Дорно дахины судалгааны төвийн дарга Андрей Володин энэ талаар ийнхүү ярьж байна. Нэг талаас ураныг 20 хувь хүртэл баяжуулсанд бид түгшиж байна. Нөгөө талаас Иран дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хэсэг байгаасай гэж бид хүсч байна. Ирантай “сөргөлдөх”, тус улс дэлхийн орон зай болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмээс гарахаас сэргийлэхийг бид их хичээж байна. Иран цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Нэг зүйл тодорхой. Гуравдугаар сарын 1-нд эхлэх МАГАТЭ-ийн удирдах зөвлөлийн чуулганаар санал солилцоно. Тэр үед Тегеран үйл ажиллагаагаа тайлбарлана.