0Хойд Кавказын бүгд найрамдах улс Ингушетид дэлбэрэлт болсны дүнд гурван хүн үрэгдэж, 28 хүн хүнд, хөнгөн шархаджээ. Энэ үеэр цагдаа, энгийн хүмүүс хохирсон байна. Назрань хотын захад орших хувийн байшинд гар хийцийн дэлбэрэх төхөөргийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд аюулгүй болгох үеэр өнөөдөр өглөө дэлбэрэлт болжээ. Цагдаагийн 10 ажилтан хохирсон байна. Хожим энэ байшингийн нутаг дэвсгэрт мөрдөн шалгалтын шуурхай бүлэг ажиллах үеэр хоёр дахь дэлбэрэлт болсон байна. Гурван хүн үрэгдэж, 18 хүн шархадсан байна.