Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама пүрэв гаригт төвдийн буддын шашны тэргүүн 14-р далай ламыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Хятад-америкийн харилцаанд энэ уулзалт ямар нөлөөтэй байсныг “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов задлан шинжилж байна. Хятад улс үүнийг хурцаар хүлээж авахыг Цагаан ордон аль болох зохицуулахыг хичээлээ. Уулзалт АНУ-ын ерөнхийлөгч гадаадын өндөр дээд зогчдыг голдуу хүлээж авдаг дугуй танхимд бус Цагаан ордны хувийн нэг байранд болсон юм. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба цорын ганц гэрэл зураг тараалаа. Уулзалтыг телевизийн камерт буулгаагүй, мөн түүхэнд протоколын телевизийн бичлэг үлдээгүй хэмээн засаг захиргааны төлөөлөгчид баталж байгаа нь Цагаан ордны хувьд гайхалтай юм. 1989 мөн 2009 оны нобелийн шагналтнуудын уулзалтыг тойрсон жижиг сажиг зүйл уулзалт албан бус гэж байсан ч, дэлхийн өв тэгш байдлын тухай яаруу сандруу ярих ёсгүй болохыг харуулж байв. Харин ийнхүү сануулсан арга барил үйлчилсэнгүй. Цагаан ордонд Төвдийн асуудлыг хэлэлцсэний хариуд Бээжин хангалттай хатуу мэдэгдэл хийв. Барак Обама төвдийн буддын шашны тэргүүнтэй уулзсан нь “Төвд Хятадын бүрэлдэхүүн хэсэг хэмээн урьд АНУ-ын мэдэгдсэн байр суурийн эсрэг болохыг” БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. АНУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Хантсмен үүнтэй холбогдуулан дорвитой мэдэгдэл хийсэн юм. Ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж олон шинжээч тааварлаж байсан. Бээжин үүнээс өөр хариу алхам хийхгүй байсан гэж Оросын хятад судлаач, ОХУ-ын Шинжлэх ухаан академийн Дорно Дахины хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Хятадын энэ удаагийн мэдэгдэлд шинэ зүйл ч байна. Америкийн ерөнхийлөгч, далай лам 1990 оноос эхлэн тогтмол уулзаж байгаа тул байдлыг тааварлах боломжтой гэж Сергей Лузянин үзэж байна. Америкийн ерөнхийлөгч бүр нобелийн шагналтан далай ламтай уулзаж байсан. АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч, 2009 оны нобелийн шагналтан албан бус протоколын дагуу түүнтэй уулзах ёстой байсан. Тогтмол уулзаж, хятад эсэргүүцдэг уламжлал тогтсон. Энэ удаа Хятадын хариу үйлдэл чанарын хувьд өөр байгаа нь шинэ зүйл юм. Энэ эсэргүүцэл, энэ сэтгэл дундуур байдал билээ. Хятад улс дэлхийд шинээр байршиж байгаа тулгуур нөхцөл байдалтай энэ шинэ зүйл холбоотой. Арван жилийн өмнө Хятад улс далай ламтай хийж буй уулзалтын тухайд хөгжиж байгаа томоохон улс, бүс нутгийн томоохон гүрэн, гэхдээ ямар ч тохиолдолд АНУ-аас нэлээд сул улсын хувьд хандаж байсан бол, өдгөө Хятад улс АНУ-тай эн тэнцүү түншийн хувьд үүнд хандаж байна. Энэ утгаар далай ламтай хийсэн уулзалтыг тойрсон өнөөгийн зөрчлийг геополитийн хоёр өрсөлдөгч ёжтой үг шидэлцэх бус геополитикийн шинжтэй гэж хэлж болохоор байна. АНУ 6 тэрбум долларын зэвсэг техник Тайваньд нийлүүлэхтэй холбоотой шуугийн дэгдсэн энэ үед зөрчлийн хоёр дахь шинэ зүйл өрнөлөө. Хоёр зөрчил нэг голдрилд бие биенээ тэтгэж, хятад-америкийн зөрчлийг хурцатгаж байна.
Үүнийг шатартай зүйрлэвэл одоо нөгөө л боднуудаар тэс өөр өрөг тоглож байгаа юм. Хятад, АНУ хоёр тал ничэхэд бэлэн биш байна. Ашиг сонирхолоо ямар нэг байдлаар уялдуулах ёстой. Вашингтон, Бээжин Иранаас өгсүүлээд дэлхийн эдийн засгийн асуудал хүртэл дэлхийг хамарсан дэндүү өргөн хүрээтэй хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөөр ярилцах шаардлагатай байна.