Туркмен улс энэ бүх жилүүдэд нэг намын системээс хараат байдлаас татгалзаж, жинхэнэ ардчиллын зарчмаар хөгжинө. Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов засгийн газрын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. Туркмений Ардчилсан намтай өрсөлдөх сөрөг хүчний нам байгуулах нь тус улсын нийгэм- улс төрийн амьдралд чухал үйл явдал болно. Үндсэн хуулийн дагуу энэ жилээс дурын чиглэлийн нам байгуулж болохыг ерөнхийлөгч тэмдэглэв.