Төвдийн ард түмэн соёлоо хадгалан Хятадын бүрэлдэхүүнд үлдэхийг хүсч байгаа тухай далай лам ээлжит удаа батлав. “Бид БНХАУ-ын ард түмний бүрэлдэхүүнд бүрмөсөн үлдэхийг эрмэлзэж байгаа. Энэ нь бидний ашиг сонирхолд нийцэж байна. Төвд далайд гарцгүй тул материаллаг байдлаар их хоцорч байна” гэж Хятад улс салан тусгаарлах үзэлд буруутгаж байгаа төвдийн буддын шашны тэргүүн Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Төвд хүн бүр Төвдийг шинэчлэхийг хүсч байна. Хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдэж, материаллаг байдлаа хөгжүүлэх нь зөвхөн бидний ашиг сонирхолд нийцэж байна” гэж далай лам тодруулав. Төвдүүд өөрсдийн гэсэн хэл, хамгийн эртний бичиг үсгийн соёлтой ард түмэн болохыг тэрээр тэмдэглэв. Далай лам буддын шашны судар уншиж судлахад заримдаа залхуурдагтаа гэмшээд, гэхдээ түүний мэдлэгийн түвшин төвд бус гаралтай бусад олон буддын шашинтнуудаас илүү болохыг тэмдэглэв. “Хэдэн мянган жилийн турш бид төвд уламжлал, эртний гүн гүнзгий мэдлэгээ хадгалсан. Тиймээс төвдийн буддын шашин нь тэр дундаа дэлхийн буддын шашинтнуудад маш чухал” хэмээн шашны тэргүүн тэмдэглэв. Асуудлыг илүү өргөн хүрээнд харахыг тэрээр Хятадын удирдлагад уриалсан юм. “Нэг талаас харвал та бүхэн бодит байдлыг харж чадахгүй, таны алхам бодит бус болно. Энэ л шалтгаанаар Хятадын бодлого олон хүнд хүүхдийнх шиг санагдаж байж болно” гэж далай лам хэллээ.