Казахстан 2012 онд НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүн болохыг хүсч байна. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах Астаны байр суурийг НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Наванет Пиллай Казахстаны ерөнхий сайдын орлогч Ербол Орынбаевтай уулзахдаа дэмжсэн юм. Казахстанд хүний тулгуур эрх, эрх чөлөөг сахин биелүүлж байгаа тухай илтгэлээ тус улс амжилттай хамгаалсны дараа тэд ийнхүү уулзжээ. Илтгэлийн үр дүнгийн талаар Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Казахстанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо Пиллай мөн илэрхийлсэн юм. Зөвлөлийн 47 суудлыг НҮБ-ын гишүүн орнуудын бүс нутгийн бүлгийн хооронд хуваарилдаг. Гишүүн бүрийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байдаг гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ.