Алтайн бүгд найрамдах улс Уулын Алтайн нийслэлд өнөөдөр “Стратеги 2020” чуулган эхэллээ. Оросын тэргүүлэх улс төрч, эдийн засагч, соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд нийт 160 гаруй хүн чуулганд оролцож байна. “Стратеги 2020” хэлэлцүүлгийн нээлттэй талбарт Оросын шилдэг оюуны хүчнүүд улс төрийн үзэл бодлоос үл хамааран улс орныг ирээдүйд хөтлөх замыг тодорхойлж, 2020 он хүртэл оросын нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулдаг. Форумд оролцогчид ардчиллын тулгамдсан асуудал, орчин үеийн соёл, дунд анги болон эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн байр суурийг Орос улсын засгийн газрын хууль, тогтоомжийн төслийг бэлтгэхэд ашиглана. Анхны форум хоёр жилийн өмнө Москва хотод болсон бөгөөд харин өнгөрсөн жилээс Орос улсын бүс нутагт үүнийг зохион байгуулж байна.