Нисэх онгоцонд шингэн зүйл тээвэрлэхийг хориглосон Европын Холбооны хоригийг 2013 оны 4-р сар хүртэл сунгажээ. Шингэн зүйл дэлбэрэх үйлчилгээтэй эсэхийг тодорхойлох тусгай сканнерийг нисэх буудалд суурилуулах ажил сунжирснаас ийм шийдвэр гаргасан гэж Европын Холбооны Зөвлөлийн хэвлэлийн албанаас уламжлав. Европын Холбооны гишүүн орон, мөн Швейцари, Норвег, Исланд улсад 2006 оны 11-р сараас аюулгүй байдлыг хангах шинэ дүрэм үйлчилж байна. Энэ дүрмээр нисэх онгоцны зорчигч 100 миллилитрээс үл хэтрэх, мөн нэг хүн нэг литрээс илүүгүй шингэн зүйл авч явахыг зөвшөөрчээ. Лондоны цагдаа нар 2006 онд нислэгийн үеэр цуврал алан хядах ажиллагаа үйлдэхээс урьдчилан сэргийлсний дараа аюулгүй байдлыг хангах дүрмийг чангалжээ. Тухайн үед террористууд ундааны саванд хийсэн шингэн дэлбэрэх хэрэгсэл онгоцонд авч орохыг завдсан юм.