Эх орны дайны ялалтын 65 жилийн ойн өмнөхөн нийслэлд Иосиф Сталины хөрөг бүхий самбар байрлуулах тухай Москва хотын захиргааны саналын тухайд оросын улс төрийн хүрээнийхэн санал зөрөлдөж байна. Москва хотод Иосиф Сталины хөрөг байрлуулахыг Улсын Думын дарга Борис Грызлов эрс эсэргүүцэж байна. Сталин дангаараа бус нийт ард түмэн ялалт байгуулсан гэж тэрээр хэлэв. Москва хотын захиргааны энэ саналыг Оросын коммунист намын дарга Геннадий Зюганов юуны түрүүнд сайшаасан байна. Сталины гүйцэтгэсэн үүргийн талаар зурагт хуудсаар бус түүхийн ном зохиол, сурах бичгээр ярьж, өгүүлэх ёстой гэж ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев үзэж байна. Ахмадын байгууллага Москва хотод Сталины хөрөгтэй самбар байрлуулахыг хүсч байгаа тухай нийслэлийн түшмэд мэдэгдэж байна.