Вашингтон, Сөүл цэргийн сургуулилт хийнэ. Солонгосын хойгийн өмнөд хэсэгт ээлжит хамтарсан сургуулилт болно. Энэ удаа АНУ, Өмнөд Солонгосын армийн “Ки ризлов-Фоул Игл” нэртэй цэргийн сургуулилт болно. Цэргийн сургуулилтыг “чухал шийдвэр гаргахад” бэлтгэх тухай хэмээн орчуулсан тухай эдгээр орны нэгдсэн зэвсэгт хүчний командлалын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Н: АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан батлан хамгаалах тухай гэрээний дагуу цэргийн сургуулилт хийнэ гэж цэргийнхэн тэмдэглэж байна. Цэргийн сургуулилтад бүх төрлийн зэвсэг, америк-өмнөд солонгосын хүчний бие бүрэлдэхүүн оролцоно. Солонгосын хойгт аюулгүй байдлыг бэхжүүлэх байр сууринаас үзэхэд Вашингтон, Сөүлийн төлөвлөгөө зөрчилтэй сэтгэгдэл төрүүлж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов тэмдэглэж байна: Нэг талаас цэргийн сургуулилт нь албан ёсоор АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний цэргийн бэлтгэлийн хүрээнд тогтмол явуулдаг арга хэмжээ юм. Нөгөө талаас Пхеньян, Вашингтоны, мөн Солонгос хоорондын харилцааны уур амьсгалыг бүхэлд нь үл сайжруулах улс төрийн учир шалтгаантай юм. Энэ зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд нөлөөлөхгүй.  Өнгөрсөн жил болсон Америк-өмнөд Солонгосын өргөн хүрээтэй сургуулилтын дараа Пхеньян, Вашингтоны харилцаа муудсан. Үүний хариуд Умард Солонгос тунхаглалаа зөрчин, алсын тусгалтай пуужин туршсан юм. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй Номхон далайн хямарлыг даван туулах олон улсын хамтын нийгэмлэг энх тайван тогтоох шинэ санаачилга гаргасан энэ үед хамтарсан сургуулилт болох гэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Линн Паско Хойд Солонгосын нийслэлд албан ёсоор айлчилсан юм. Тэрээр эрх баригчидтай яриа хэлэлцээ хийсний дараа дээд түвшинд яриа хэлэлцээг сэргээх тухай мэдэгджээ. Пхеньяны санаачилгаар өнгөрсөн оны 7-р сард тасалдсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн болохоо БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Чен Ир урьд мэдэгдсэн билээ. Тэрээр БНАСАУ болон АНУ-ын хооронд хоёр талын холбоо тогтоохыг шаардаж байгаа бол америкчүүд “зургаан талын” хэлбэрээр яриа хэлэлцээ хийх нь зохистой гэж үзэж байна. 2003 оноос үргэлжилж байгаа 6 талын яриа хэлэлцээнд Орос, АНУ, Япон, Хятад, хойд болон өмнөд Солонгос улс оролцож байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ “муу муухайн үүр уурхай” орны жагсаалтаас хассаныг саяхан зарлалаа.
Хойд Солонгос Солонгосын дайныг албан ёсоор өндөрлөж, хөрш оронтой энхийн гэрээ байгуулахыг эртнээс албан ёсоор уриалсаар байгаа юм. Харин Сөүл ийм алхам хийхийг яарахгүй байна. Солонгосын дайны идэвхтэй мөч дууссан цагаас АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг “цөмийн шүхэрийн” хамгаалалтад авсан юм. БНАСАУ болон Өмнөд Солонгос, мөн бусад улстай тогтоосон харилцаанд бул чулуу болж байгаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бий болсон шалтгааны нэг энэ юм.
Цөмийн зэвсэг хураах асуудлаарх БНАСАУ-ын энх тайван тогтоох санаачилга нь тус улсын гадаад бодлогын гол хүчин зүйл болж байгаа нь өнөөдөр илт байна. Үүнээс үүдэн тус бүс нутагт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэм тогтоож, тогтвортой байдал тогтоох учиртай юм. Энэ сургуулилт Солонгосын хойгт харилцан ойлголцож, “зургаагийн” хүрээнд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц болох эсэхийг цаг хугацаа харуулна. Хоёр хэсэгт зааглагдсан солонгосын ард түмэн урьдын адил “их улс төрийн” барьцаа хэвээр байгаа нь тодорхой.