НАТО-ийн шинэ стратегийн дагуу эвсэл дэлхий дахинаа хүч хэрэглэж болох тухайд Москва түгшиж байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оросын төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Умард атлантын эвсэл өргөжсөөр байгааг Гадаад хэргийн яамны тэргүүн сануулав. Үүний зэрэгцээ стратегийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж байна. НАТО-ийн дэлхийг хамарсан үйл ажиллагааны нэг хувилбар нь хүч хэрэглэх явдал юм хэмээн Сергей Лавров дүгнэв.