Омск хотын кадетын корпуст монгол сонсогчдыг сургах анги нээжээ. Орос улсын суворов болон кадетын сургуульд гадаадын иргэдийг сургаж байгаа цорын ганц сургууль юм. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны 8-р сард Монгол улсад айлчлахдаа цэргийн салбарт тэр дундаа монгол залуусыг Орос улсад цэргийн ухаанд сургах талаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Монголын армийн ирээдүйн офицер болох монголын 20 залуус саяхан Омск хотод иржээ.