Олимпийн эрэгтэйчүүдийн цанын богино зайн уралдаан оросын цаначдын ялалтаар өндөрлөллөө. Алтан медаль хүртсэн Никита Крюковоос оросын өөр цаначин Александр Панжинский хэдхэн секундээр хоцорчээ. Оросын тамирчид медальт байрын төлөө янз бүрээр уралдаж байв. Урьдчилсан, мөн дөрөвний нэг, хагас шигшээ уралдаанд 20 настай Александр Панжинский илт давуу түрүүлсэн байна. Никита Крюков хагас шигшээ уралдаанд илт азтай байлаа. Тэрээр бүлэгтээ гуравдугаар байрт ирсэн ч, спортын ертөнцөд ярьдагчлан “ялагдсан азтан” өмнөх шатанд сайн амжилт үзүүлсний ачаар дараагийн шатанд шалгарсан юм. Тэр үед шувтаргад шалгарна гэдэгт итгэлтэй байсан гэж Никита Крюков ярьж байна.  Хажууд Саша гүйж байсан тул цанаар гулгахад надад амар байсан. Бид алт, мөнгөн медалийн төлөө уралдаж байгааг би мэдэж байсан. Тэгээд барианд тэрээр зүүнээс баруун тийш цанаар үсрэхэд “Одоо хамгийн гол нь унахгүй байх нь чухал тэр юу хийж байна вэ?” гэж би бодсон. Олимпийн наадмын салхийг тун амжилтгүй хагалсан Оросын шигшээ багт “алтан” медаль авчрахыг их хүссэн. Баг тамирчдад дэм өгч, бидний ялалт сэтгэл санааг нь өргөж, Орос улсын төлөө зүтгэхэд түлхэц болно гэж найдаж байна. Александр Панжинский шувтаргын тэмцээнд гараанаас өгсүүлээд тамирчдаас тасарсан байна. Энэ мөчид телевизийн дэлгэцээ ширтэн суусан оросын олон сая үзэгч түүний тэнхээ хүрэх болов уу? гэж дотроо бодож байлаа. Түүний ард зөвхөн Никита Крюков төдийгүй шувтаргын уралдааны стратегийг сайн мэддэг, урьд ялагдашгүй норвегийн тамирчин явж байв. Харин Никита хажууд ирэхэд, оросын тамирчид алт, мөнгөн медаль хүртэх нь ойлгомжтой болсон гэж Александр Панжинскийг ярив. Үнэхээр гайхалтай. Гараанаас гарахдаа ялна гэж бодож байлаа. Барианд орохоос хэдхэн метрийн зайд алтан медаль атгаад алдсандаа бага зэрэг гутарсан. Нутаг нэгт Никитад ялагдсан болохоор бага зэрэг тайвширсан. Тэмцээн шударга байсан. Энэ спортод хүчтэй нь ялдаг. Гэлээ гэхдээ бид их баяртай байна. Хөгжөөн дэмжигчиддээ ийм бэлэг барьсан оросын хоёр тамирчин олимпийн наадамд анх удаа ийм амжилт гаргалаа. Александр Панжинский саяхан өсвөр үеийн тэмцээнд оролцож байсан бөгөөд дөнгөж өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд анх оролцжээ. Тэд гараагаа сайн эхэллээ. Энэ хоёр залууд спортод гайхалтай амжилт гаргах ирээдүй байна.