Москва хотод Хрущевын “дулааралт”-ын уур амьсгалд орохыг хүссэн хүмүүст зориулсан үзэсгэлэн нээгдлээ. 1960-аад онд сансрат хүн анх ниссэн, улс төрийн хэрэгтнүүдийг сулласан, Карибын хямарлын үе юм. Энэ бүхэн зөвлөлтийн гэрэл зургийн сурвалжлагч болон тэдний өрнөдийн ажил нэгт нөхдийнх нь бүтээлд буужээ. Гэрэл зураг дээр Хрущев байна. Тэрээр гэрэл зурган дээр байгаа чигээрээ гардаг байсан зөвлөлтийн анхны удирдагч юм.
Сурвалжлагч: 1962 он Москва хот. Нийслэлийн жаз хөгжмийн “Мекка” гэгддэг Горькийн гудамжийн “Молодежное” кафе. “Известия” сонины гэрэл зургийн залуу сурвалжлагч Виктор Ахломов нэрд гарсан Алексей Козловын зургийг авахаар тийш очжээ. Эцэстээ тухайн үед олны танил болоогүй Андрей Тарковскийн гэрэл зургийн авсан байна.
Алексей Козлов /гэрэл зураг/: “Энэ суут Тарковский болохыг таних хүн цөөн байсан. Тиймээс ухаантай хүмүүсийн нэг нь надад хандан: “Витя, чи юунд хөгжимчдийн зургийг авна вэ? Тэгэснээс Тарковскийн зургийг ав” гэв. Би Андрей Тарковскийн зургийг нэг бус хэд хэдэн удаа авсан нь талаар болоогүй” гэж гэрэл зурагчин дурсаж байна.
Сурвалжлагч: 1960-аад онд дулааралтын үе. Гагарин сансарт нисч, Фидель Кастро Орос улсад, Москвагийн кино наадамд Федерико Филлини ирлээ. Өдгөө Москвагийн гэрэл зургийн ордоны захирал Ольга Свиблова амьдралдаа анх удаа зургаан настайдаа гэрэл зургийн үзэсгэлэнд очжээ.
Ольга Свиблова / Москвагийн гэрэл зургийн ордоны захирал/: “Надад маш их таалагдсан ахыг би санаж байна. Энэ хүн манай улсын удирдагч гэж би мэдээгүй. Баян хөгжмөөр тоглож, бүжиглэж, эрдэнэ шиш атгасан гараараа даллаж, НҮБ-ын индэрийг гутлаараа нүдэж байсан хүнийг би санаж байна. Тэр хүн амьд байсан тул надад их таалагдсан.”
Сурвалжлагч: Никита Хрущев гэрэл зураг дээр байгаа чигээрээ, засваргүй гардаг байсан зөвлөлтийн анхны удирдагч юм. Хөхөрч, орилж байгаа, үрчгэр цамцтай, хиймэл шүдтэй нь илт мэдэгдэх зэрэг ерөнхий сайдыг дурын байдалтай гэрэл зургийг нийтэлдэг байв.
Ольга Свиблова / Москвагийн гэрэл зургийн ордоны захирал/: “Никита Хрущев түний үе” үзэсгэлэнгийн нээлтэнд Никита Сергеевичийн ач охин Юлия Хрущева ирсэн юм. Москвагийн гэрэл зургийн ордоны агуулахын 350 зурагт гэр бүлийн архивын зураг мөн багтсан.
Юлия Хрущева: “Анхны эхнэр Евфросиньятай авахуулсан гэрэл зураг. Надад ийм хэд хэдэн гэрэл зураг бий. Тэрээр цагаан цамц, эрвээхий зангиатай авахуулсан байдаг. Тэр эрвээхий зангиа зүүнэ гэж би хэзээ ч төсөөлөхүй” гэж Никита Сергеевичийн ач охин ярилаа.
Сурвалжлагч: Үзэсгэлэн дөнгөж нээгдсэн ч, энэ сэдвийг үргэлжлүүлэх тухай ярьж байна. Дараагийн ээлжинд Брежневийн үеийг харуулсан гэрэл зургийг үзэсгэлэнд тавина.

 

(video)

(download)