“Алтан баатар” экологийн сэдэвт киноны олон улсын хоёр дахь наадам пүрэв гаригт Москва хотод нээгдлээ. Орос, Азербайжан, Белорус, Болгар, Босни болон Герцоговин, Гүрж, Киргиз, Серб, Украин зэрэг улсын найруулагчдын бүтээсэн 50 гаруй баримтат кино наадмын хөтөлбөрт багтжээ. “Энэ наадамд экологи болон хүн болон дэлхий ертөнц эсэн мэнд үлдэх тухай сэдэв, мөн экологийн тулгамдсан асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндсөн кино байна” гэж наадмын ерөнхийлөгч, найруулагч Николай Бурляев мэдэгдэв. Өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн “Оросын дархан цаазат газар” киногоор наадмыг нээнэ. Киног үзүүлэхийн өмнө кино зохиолын зохиолч, киноны гол баатар Рождества Пресвятой Богородицы сүмийн хамба лам Виктор Салтыковтай уулзана. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар “Оросын дархан цаазат газар” кино нь оросын орчин үеийн тосгоны амьдралын шударга, гэгээн талыг илтгэн харуулжээ. Дараагийн өдөр буюу 2-р сарын 19-нд наадмын үзэгч, оролцогчид “дугуй ширээний уулзалт”, эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, экологич, улс төрч, соёлын зүтгэлтнүүдийн оролцоотой “Экологи хүн төрлөхтний аврал” нэртэй болох юм. Найруулагч Никита Михалков, аялагч-судлаач Федор Конюхов, үнэн алдартны шашны сүмийн лам Всеволод Чаплин нар наадамд оролцохоо мэдэгджээ. Наадам 2-р сарын 21-нд өндөрлөж, “Алт”, “Мөнгө”, “Хүрэл баатар”, наадмын Гран-при шагналтан тодорно.