Спринт цаначдын уралдаанд оросын тамирчид гялалзсан амжилт гаргалаа. Оросын тамирчид шигшээ баг тамирчдын медалийн багцад анхны алт, мөнгөн медаль авчирлаа. Никита Крюков ганцаарчилсан спринтэд олимпийн аварга болов. Оросын өөр цаначин Александр Панжинский түүнээс 0,1 секундээр хойно барианд оржээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга норвегийн цаначин Петтер Нортуг шувтаргад гуравдугаар байрт орсон байна. Цаначдын гаргасан амжилтын дүнд оросын шигшээ баг албан бус багийн нийт дүнгээр Хятадыг багийг гүйцлээ. Хоёр орны шигшээ баг одоогоор нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай байна. Оросын хөгжөөн дэмжигчид Ванкуверт болж байгаа олимпийн наадамд эрэгтэй уран гулгагч, биатлон, тэшүүрийн уралдааныг тэсэн ядан хүлээж байна. Гурван жил завсарласны эцэст их спортод эргэж ирсэн Евгений Плющенкогийн чөлөөт хөтөлбөрөөр ялалт байгуулна хэмээн найдаж байна. Оросын уран гулгагч богино хөтөлбөрөөр манлайлж байна. 1000 метрийн зайд уралдах оросын тэшүүрийн тамирчид медаль хүртэх боломжтой.