“Тойота” компани тормозны системд эвдрэл гарсан машинаа бүх зах зээлээс татаж, засварлаж эхэллээ. Сэтгэл дундуур хэрэглэгчийн шахалтаар Японы автомашины томоохон компанийн удирдлага урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа шуурхайлахаар шийджээ. Машины хийн гишгүүрийн механизм, тормозны системд гарсан эвдэрлийн улмаас сүүлийн хагас жилд янз бүрийн загварын 8 сая гаруй машиныг зах зээлээс татсан гэж компанийн төв байрнаас уламжлав. Тухайлбал тэдгээрийн дотор бензин-электрон гибрид хөдөлгүүртэй “Саи” болон элит “Лексус” загварын машин байна. “Тойота” эвдрэлтэй машины улмаас олон арван жолооч амь насаа алдсан тухай Америкийн аюулгүй байдлын албанаас уламжлав. Саяхныг болтол тус концернийн машин дэлхийн хамгийн найдвартай нь байсан юм.