Орос улс зенит-пуужингийн С-300 цогцолборыг техникийн эвдрэлийн арилгасны дараа Иранд нийлүүлнэ гэж цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Александр Фомин мэдэгдэв. Тэрээр Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа техникийн ямар асуудал гарсан тухай тодруулсангүй. Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Москва, Тегеран хоёр жилийн өмнө лалын тус бүгд найрамдах улсад 800 сая долларын С-300 таван цогцолбор нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Гэрээг хараахан хэрэгжүүлж эхлээгүй байна. С-300 цогцолбор нь нисэх онгоц, стратегийн далавчит пуужин, секундэд 2800 метрийн хурдтай нисдэг бусад байг агаарын халдлагаас хамгаалах зориулалттай юм.