Бүгд найрамдах Буриад улсын төв Улан-Үд хотод 2010-оны 7-р сарын 14-18-нд Дэлхийн монгол туургатны 4-р ерөнхий чуулган болно. Чуулга уулзалтад оролцогчид болон зочдод соёлын шахуу хөтөлбөр бэлтгэж байна. Буриад, Халимаг, Монгол, мөн Өвөр Монголын өөртөө засах орны урлагийн мастеруудын концерт болж, Монголын соёл-мэдээллийн төвийг нээнэ. Үүнээс гадна чуулга уулзалтын зочид “Ёхорын шөнө” наадамд оролцож, Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд “Буриадын урлаг” буриадын уран зураг, баримлын үзэсгэлэнг сонирхоно. Монгол ард түмний ардын аман урлагийн бүтээлийн “Тал нутгийн яриа” номыг энэ үеэр мөн танилцуулна.