Олон улсын сансрын станцад “зуслангийн улирал” эхэллээ. Сансрын нисэгч Максим Сураев сансрын нөхцөлд ургамал ургуулах туршилтын шинэ үед шилжлээ. Тэрээр “Лада” шинэ бяцхан хүлэмжинд салатны байцааны үр суулгасан байна. Энэ үрийг “Прогресс-М” ачааны хөлгөөр 2-р сарын 5-нд олон улсын сансрын станцад авчирсан юм. Шинэ тоног төхөөрөмжөөр станцын “ногооны талбайг” хоёр дахин өргөжүүлжээ. Байцааг хоёр тасалгаанд суулгаж, янз бүрийн эрдэсээр бордож байгаа гэж Оросын шинжлэх ухаан академийн анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн лабораторийн дарга, туршилтын удирдагч Владимир Сычев ярив. Эрдэмтэд сарын турш ургамалын өсөлтийг ажиглаж дэлхий дээрх хяналтын бүлгийн үзүүлэлттэй харьцуулна. Өнөөдөр суулгасан ургамалыг 3-р сарын 18-нд хөөрөх америкийн “Дискавери” хөлөг эх дэлхийд авчирна.