Орос улсын ерөнхий сайд В.Путин улс орны хүн ам зүйн байдал дээшилснийг тэмдэглэв. Орос улсад өнгөрсөн жил шинээр мэндэлсэн нялхасын тоо 2,9 хувиар нэмэгдэж, эндэгдэл 3 хувиар буурч, байгалийн жамаар нас нөгчсөн хүмүүсийн тоо гуравны нэг гаруйгаар хорогджээ. Өнгөрсөн жил Орос улсын 25 бүс нутагт хүн амын ердийн өсөлт бүртгэгдсэн гэж Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голикова нэмж хэллээ.