ОХУ-ын ерөнхий сайд В.Путин эдийн засгийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийн тулд эрчим хүч ашиглах хандлагаа өөрчлөхийг оросын ард түмэнд уриаллаа. Тэрээр энэ тухай мягмар гаригт засгийн газрын тэргүүлэгчдийн хурлаар мэдэгдэв. Үүний тулд удирдлагын нэгдсэн үр ашигтай систем бүрдүүлэх шаардлагатай гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн юм. “Тогтсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хувийн хариуцлага үүрэх албаны хүнийг нарийн тодорхойлох хэрэгтэй” гэж В.Путин мэдэгдэв. Эрчим хүч хэмнэх идвэхтэй бодлогод шилжиснээр “Иргэд, улсын төсөв, оросын компанийн мөнгийг хэмнээд зогсохгүй үйлчилгээний чанарыг бууруулалгүй дулаан, эрчим хүчинд бага мөнгө төлнө”. Ийм бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн бүтцийг дээшлүүлж, чанартай өөрчлөлт оруулж, үйлдвэр байгууллага үйлдвэрлэлийн баазаа шинэчилж, дээд зэргийн бараа, үйлчилгээний асар уудам зах зээл бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа В.Путин илэрхийллээ.