Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын тохиролцсоныг сахин биелүүлбэл Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийг маш хурдан байгуулах боломжтой. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мексикт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр СДЗ-ийн асуудлаарх шинэ хэлэлцээрийн зарчмын асуудлуудыг шийдсэн байна. Стратегийн давшилтын зэвсгийн тухай АНУ, Орос улсын хооронд байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан. Талууд энэ хугацаанд шинэ хэлэлцээр байгуулж амжаагүй юм. Хэлэлцээрт 3-р сард гарын үсэг зурж магадгүй тухай ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько хоёрдугаар сарын эхэнд мэдэгдсэн билээ.