Орос улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг Оросын Ард түмний найрамдалын их сургууль буюу РУДН 50 жилийнхээ ойг тэмдэглэллээ. Энд дэлхийн 140 гаруй орны оюутнууд янз бүрийн мэргэжлээр суралцах боломжтой. Их сургуулийн ойгоор янз бүрийн оны төгсөгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирлээ. Ойн баяр сэтгэгдэл, дурсамжаа хуваалцах мөч байлаа. Энэ өдөр ёслолын ажиллагааны хурлын үеэр Их сургуулийн ректор, оросын болон гадаадын нэрд гарсан төгсөгчид үг хэлж, тэргүүлэх профессор, багш нарыг шагналаа. РУДН мэдлэг олж авах газар төдийгүй сайн сайхан, инээд хөөр, үндэсний дуу хуур, хэл, олон янз соёл, уламжлалтай газар юм. (video)