Оросын уран гулгагч Евгений Плющенко богино хөтөлбөрөөр ганцаарчлан гулгасны дараа Ванкуверт болж байгаа олимпийн наадамд нэгдүгээр байрт оржээ. "Аранхуэссийн концерт" хөтөлбөрөөр тэрээр 90,85 балл авсан байна. Саяхан Таллинд 2010 оны европын аварга шалгаруулах тэмцээнд тогтоосон дээд амжилтаас 0,45 баллаар дутуу байна. Хоёрдугаар байрт дэлхийн аврга америкийн тамирчин Эван Лайсачек, японы тамирчин Дайсуке Такахси түүнээс арай дутуу оноо авч гуравдугаар байрт оржээ. Оросын өөр нэг тамирчин Артем Бородулин одоохондоо 13-р байрт байна. Уран гулгагч 2-р сарын 18-нд чөлөөт хөтөлбөрөөр гулгана.