0БНАСАУ-д удирдагч Ким Чен Ирийн 68 насны ойг тэмдэглэж байна. Умард Солонгосын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэрлэснээр “үндэсний аугаа баяр” хэмээн нэрлэсэн энэ өдөр Пхеньяны гудамжинд худалдаа цэцэглэж, хаа сайгүй ёслолын хурал, спортын уралдаан тэмцээн болж байна. Пэктусан ариун уулын шагналын төлөөх олон улсын тэмцээнд Орос улс зэрэг олон орны уран гулгалтын тамирчид оролцож байна. Улс орны удирдагчийн нэрээр нэрлэсэн “кимченирия” нэртэй тод-улаан цэцгийн наадам тус хотод болж байна.