Орос улс цаг уурын асуудлаар шинэ цогц хэлэлцээр байгуулж, Киотогийн протоколын үйлчлэх хугацааг сунгахгүй байхыг санаачиллаа. Ерөнхий сайд В.Путины саяхан мэдэгдсэн энэ саналыг оросын олон экологичид дэмжиж байна. Киотогийн протокол хүчин төгөлдөр болсон таван жилийн ой өнөөдөр болж байна. Экологийн дэлхийг хамарсан шинэ хэлэлцээрийг агаар мандалыг бохирдуулагч гол орон бүх улс орнууд батлах ёстой болохыг дэлхийн хамтын нийгэмлэг улам бүр ухамсарлаж байна. Онгон байгалийг хамгаалах дэлхийн сангийн байгал хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн газрын захирал Евгений Шварц “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.  Дэлхийд хамгийн их хорт бодис ялгаруулж байгаа улс орны зайлшгүй оролцоотой хэлэлцээр байгуулах ёстой. АНУ, Хятад, Энэтхэг, Бразил улс үүнд зайлшгүй оролцох ёстой. Үүний тулд Киотогийн протоколын үйлчлэх хугацааг сунгахын оронд шинэ баримт бичгийг талаар тохиролцох нь дөхөмтэй юм. 2005 оны 2-р сарын 16-аас 159 орон хөнөөлт цаг уурын өөрчлөлттэй дорвитой тэмцэж эхэлсэн юм. Хүлэмжийн хийн хэмжээг бууруулж дэлхийн дулааралтыг сааруулна. Агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээр гуравдугаар байрт ордог Орос улс гэрээнд нэгдсэний дараа үүнийг хэрэгжүүлэх боломжтой болсон. Харин тэр үед дэлхийн агаарыг хамгийн их бохирдуулдаг АНУ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаныг Евгений Шварц санууллаа.  Орос улс Киотогийн протоколыг аварч, дэлхийн эдийн засаг экологийн хувьд илүү цэвэр болгосонд бахархах боломжтой. Гэхдээ Киотогийн протокол эдийн засагт нөлөөлөх байдлаар нэн болгоомжтой, хязгаарлагдмал хэрэгсэл юм.  Киотогийн протокол нь зах зээлийн механизмын экологийн асуудлыг шийдэхэд ашигладаг олон улсын анхны баримт бичиг юм. Агаар мандалд хүлэмжийн хий цацахыг зөвшөөрсөн хязгаарыг худалдахыг хэлж байна. Хэрэв нэг улс квотоо бүрэн ашиглаагүй бол үүнийг нөгөө улсад худалдах боломжтой. Москва өнөө хир квотоо худалдаагүй. Агаар мандалд хүлэмжийн хий цацах эрэлт хэрэгцээ 250-350 сая тоон байдаг Европын оронтой энэ квотоо хуваахад бэлэн байна. Ашиглаагүй квотоо Киотогийн протоколоос шинэ хэлэлцээрт шилжүүлэх боломжтой. Энгийн үгээр Киотогийн протоколоор хүлээсэн үүргээ улс орнууд залгамжлах тухай ярьж байна. Үүний зэрэгцээ протоколын үйлчлэх хугацаа 2012 оны эцэст дуусч байна. Шинэ хэлэлцээрт 2009 оны 12-р сард Копенгаген хотод болсон НҮБ-ын бага хурлын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч, хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын санал зөрөлдөөний улмаас төлөвлөгөө хэрэгжээгүй юм. Энэ жил Мексикт болох цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын дараагийн баг хурлаар ийм хэлэлцээр байгуулна. Цаг уур нүдэн дээр өөрчлөгдөж байгаа талаар ярих ч хэрэг алга. Цаг уур ийнхүү өөрчлөгдөж байгаа нэг шалтгаан хүний тодорхой үйл ажиллагаа юм. Дэлхий ертөнц дулаарвал дэлхий мөнх ногоон баян бүрд болж хувирна хэмээн гэнэн бодож болохгүй. Байгалийн тэнцвэр алдагдсанаар цаг агаарыг урьдаас таах аргагүй, улам ширүүн болно. Нэг бол халуу шатаж, хүйтрэх, хэт халуун зуны улирлын дараа тэсгим хүйтэн өвөл залгах жишээтэй. Бид ийм байдлыг хэдийн ажиглаж байна.