0 Орос улсын Сбербанк Киотогийн протоколын 6-р зүйлтэй холбогдуулан төслийн уралдаан зарлалаа. Протоколын энэ зүлийн дагуу компаниуд агаар мандалд цацах хүлэмжийн хийн ашиглаагүй квотоо гадаадын түншүүдэд худалдаж, олсон мөнгөө эрчим хүч хэмнэх салбарт оруулах юм. Тус банк Орос улсад нүүрс ус төрөгчийн нэгжийн оператороор ажиллана. Киотогийн протоколын үндсэн механизмын нэг нь агаар мандалд цацах хүлэмжийн хийн квотыг худалдах явдал юм. Улс бүр ашиглаагүй квотоо нөгөө улсад худалдах боломжтой байдаг. Киотогийн протокол 2008-2012 онд үйлчлэх хугацаанд Орос улсын хуримтлагдсан квотын хэмжээ СО2 эквивалент 6 тэрбум тонноос давжээ.