Ванкуверт болж байгаа Олимпийн наадамд өнөөдөр 6 багц медалийн төлөө өрсөлдөнө. Оросын хөгжөөн дэмжигчид биатлоны тэмцээний тамирчдад найдлага тавьж байна. Эмэгтэйчүүд 10 км, эрэгтэйчүүд 12,5 км зайд уралдана. Анна Бульгина, Ольга Зайцев, Светлана Слепцов, Ольга Медведцева нарт медальт байранд шалгарах боломж байна. Эрэгтэйчүүдээс Иван Черезов, Евгений Устюгов, Антон Шипулин нар Орос улсыг төлөөлж байна. Цаначид уулнаас хурдтай буух, сноубордчид саадтай уралдаж, тэшүүрчид 500 метрийн зайд уралдана. Керлингийн тэмцээнд оросын тамирчин германы тамирчинтай өрсөлдөнө. Өнөөдөр хамгийн нэр хүндтэй, удаан хүлээсэн эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн болно. Оросын хоккейчид латви, канадчууд норвегийн хоккейчидтэй тоглоно. Уран гулгагчид богино хөтөлбөрөөр гулгана. Нэрд гарсан уран гулгагч Евгений Плющенко мөсөн дээр хамгийн түрүүнд гарна.