Барак Обама болон далай ламын пүрэв гаригт болох уулзалтыг нобелийн шагналтнуудын уулзалт гэж нэрлэж болно. Төвдийн буддын шашны тэргүүн, мөн АНУ-ын ерөнхийлөгч 20 жилийн зайтай 1989 болон 2009 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Далай ламыг энхийг төвхнүүлэгч бус харин амгалан тайвныг сүйтгэгч хэмээн үздэг Бээжин энэ уулзалтыг эрс эсэргүүцэж байна.
Вашингтон, Төвдийн удирдагчтай тогтоосон харилцаа БНХАУ болон АНУ-ын харилцаа тогтвортой хөгжихөд заналхийлж байна хэмээн Хятадын тал үзэж байгаа тухай “Оросын дуу хоолой” радиогийн удирдагч Игорь Денисов хэллээ. АНУ-ын засаг захиргаа ямар нэг байдлаар үүнийг харгалзахаас аргагүй байна. Шарын шашны тэргүүн, Цагаан ордны эзэн албан бус нөхцөлд ярилцах нь тодорхой байна. Уулзалт ерөнхийлөгч гадаадын өндөр дээд зочдыг хүлээж авдаг дугуй танхимд бус Газрын зургийн өрөөнд болно. Энэ түүхэн өрөө юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ өрөөнд цэргийнхэнтэй зөвлөлдөж, газрын зураг дэлгэн, стратеги ажиллагааг удаан тунгаан бодож байсан юм. Далай ламтай хийх энэ удаагийн уулзалт Хятадтай харилцаагаа төлөвшүүлэн хөгжүүлэх америкийн стратегид бүрэн нийцэж байна. Сүүлийн 20 жил төвдийн бурхан шашны тэргүүнтэй Цагаан ордны бүх эзэд уулзаж байсан. Барак Обама ч энэ уламжлалаа дагаж байна. Барак Обама өнгөрсөн оны 11-р сард далай ламтай уулзах байснаа хойшлуулсан юм. Тухайн үед Барак Обама Хятадад анх удаа айлчлах байсан тул чухал яриа хэлэлцээг харлуулахыг бодоогүй. Хятадад дарамт үзүүлэх хөшүүргийн нэг төвдийн асуудлаас АНУ-ын ерөнхийлөгч татгалзсангүй.
Далай ламтай протоколгүй уулзаж байгаа ч, хятад-америкийн харилцаанд ноцтой маргаан хангалттай их байна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 1-р сарын 21-нд “Гугл” компанийг тойрсон шуугиантай холбогдуулан Хятад улсын интернетийн талаар цагдан хорисон бодлогыг эрс шүүмжилсэн юм. Барак Обамын засаг захиргаа 1-р сарын адагт Тайваньд 6 тэрбум гаруй долларын зэвсэг худалдах төлөвлөгөөг Конгресст танилцуулжээ. Тайваньтай цэргийн салбарт хамтран ажиллах дурын баримтыг Хятад улс тусгаар тогтнолыг нь зөрчиж байна хэмээн үздэг тул БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ хэлэлцээрээс татгалзахыг Вашингтонд уриалж, америкийн компанид хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлсэн юм. Эцэст нь сүүлийн үед Бээжин, Вашингтон Ираны асуудлаар сөргөлдөх нь улам ихэсчээ. Стратегийн ямар нэг зорилгоо биелүүлэхийн тулд ираны нефтийг хүртэх “өчүүхэн ашиг сонирхолоосоо” татгалзахыг Вашингтон хятадын удирдлагад ил тод уриалж байна. Бээжин ийм алхам алхам хийхгүй байна. Хятад-америкийн харилцаанд “хагарал” тохиолдлоор давхацсан уу? Жеймс Бондын тухай зохиолд гардаг нэг баатарын хэлснээр “эхлээд тохиолдол, хоёр дахь удаа давхацана, гурав дахь удаа дайсагнасан үйлдэл байна.” Москвагийн Улсын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал, Хятадын асуудал эрхэлсэн оросын шинжээч Андрей Карнеев ярьж байна. Хятад-америкийн харилцаанд тодорхой мөчлөгийн үе байгааг бид ажиглаж байна. Ширүүн, хоосон яриа хүчирхэх тодорхой үе шат юм. Америкчүүд дарамт шахалт үзүүлэх хангалттай их хэрэгсэлтэй болохоо харуулж байна. Одоо худалдаа-эдийн засгийн зөрчил үндсэн асуудлыг иш үндэс болговол дарамт шахалт үзүүлэх хоёрдугаар зэргийн хэрэгсэл байгаа, байсаар ч байна. Төвдүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэх хэрэгтэй, тэнд үнэхээр үндэсний-шашны эрх чөлөөг хяхин боогдуулж байгаа гэж үзэж буй иделистууд байгаа тул энд наймаалцах тодорхой элемент байгаа гэж шинжээч үзэж байна. Хятад улс геополитикийн нөлөөгөө хүчирхэгжүүлэхийн тулд эдийн засаг, цэргийн хүчээ улам идэвхтэй, амжилттай ашиглаж байгаа нь хэргийн гол мөн чанар байж болно. Америк-хятадын харилцааны синусоид аль хэр хурдан дээшлэх нь олон хүчин зүйлээс хамаарна. Гайхалтай нь АНУ-ын холбооны төсвийн байдлаас хамаарна. Эдийн засгийн хямарлын нөхцөлд Вашингтонд Хятад улс нэн чухал. БНХАУ-ын валютын нөөц, америкийн төсөвт хятад улс хөрөнгө оруулах нь нэлээд жинтэй хүчин зүйл юм.