Оросын тамирчин Татьяна Иванова Канадын Уистлер хотод болж байгаа өвлийн олимпийн наадмын чаргын спортын уралдаанд эхний оролдлогоор 6-р байрт орлоо. Австрийн тамирчин Нина Райтмайер тэмцээнд түрүүлсэн байна. Германы тамирчин Натали Гейзенбергер болон Татьяна Хюфнер нар хоёр, гуравдугаар байрт оржээ. Оросын тамирчин Александр Родинова болон Наталья Хорев нар 7, 9-р байранд тус тус орсон байна. Өнөөдөр тэмцээний 2 дахь оролдлого болно. Гурав, дөрөв дэх оролдлого 2-р сарын 16-нд болно.