0Оросын хос уран гулгалтын тамирчид 2010 олимпийн наадмаас медальгүй хоцорлоо. Уран гулгалтын шигшээ баг тамирчид 1964 оноос анх удаа наадамд ийм амжилтгүй оролцож байна. Юко Кавагути, Александр Смирнов нар чөлөөт хөтөлбөрөөр гулгахдаа хэд хэдэн алдаа гаргасан тул 4-р байраас хэтэрсэнгүй. Хятадын уран гулгагч Сюэ Шэнь болон Хунбо Чжао нар Ванкуверын олимпийн наадмын аварга болжээ. Мөн хятадын хос уран гулгагч Цин Пан болон Цзян Тон нар мөнгөн медаль хүртсэн байна. Германы тамирчин Алена Савченко болон Робин Шолков нар гуравдугаар байрт оржээ.